АМЬТАН СУДЛАЛ, УРГАМАЛ СУДЛАЛ, БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ЕРӨНХИЙ БИОЛОГИ

Хичээлүүдийн лекц, семинар, хөтөлбөр, стандарт, календарчилсан төлөвлөгөө

Ургамал судлал

2012-05-18 18:44

"Эко-Ази" Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн

БХЭ-1, БОХҮ-1, ГЗБ-1р курстзаах“Ургамал судлал”

 хичээлийн хөтөлбөр

 

Нэг. Индекс:УС 227

Хоёр. Нэр: Ургамал судлал

Гурав. Кредит цаг: 3.0

Дөрөв. Залгамж холбоо: геоботаник, ой судлал

Тав. Хөтөлбөрийн үндэслэл:

Монгол орны ургамлын аймаг, ургамалжилт, ургамлын бүтэц ангилал зүй тархалт, экологи, биологийн онцлог, ач холбогдол зэрэг нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг онолын болон практик ажиллагаатай уялдуулан судлана.

Зургаа. Зорилго

Ургамал судлалын тухай системтэй мэдлэгийг олгоно

Долоо. Зорилт

Монгол орны ургамлын аймаг, ургамалжилт, гарал үүсэл, бүтэц, тархалт, ангилал зүй, нэршилийн талаар онолын мэдлэг эзэмшин түүнийгээ байгалийн ухааны бусад салбаруудтай уялдуулан ажиллах арга барилыг эзэмшүүлнэ.

Найм. Сургалтын арга зүй:

Лекц– БХЭ-1, БОХҮ-1, ГЗБ-1 дамжааны оюутнуудад уншина.

            Дадлага семинарын хичээл – Оюутан төвтэй жижиг бүлгээр асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга, сорилт туршилт лабораторийн ажил гарданхийнэ.

            Бие даалт – Хичээлийн бус цагаар тодорхой сэдвүүдийг оюутнуудаар бие даан судлуулах, бие даалтын сэдвээр реферат, тайлан бичих эдгээр асуудлаар оюутнуудад заавар, зөвлөгөө өгөх зэргээр ажиллана.

Лекцэнд оролцохдоо анхаарах зүйл:

  • Лекцийн гол санаа, дүгнэлтийг товч ойлгомжтой тэмдэглэж авах
  • Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтлах

Семинарын хичээлд оролцохдоо анхаарах зүйл:

Семинарын хичээл нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардах тул багшийн чиглүүлэх үүрэг өндөр байх ёстой.

Семинарын хичээл нь оюутнуудад лекцээр судалсан зүйлийг гүнзгийрүүлж нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална.

Семинарын хичээлд оролцохдоо доорхи зүйлсийг анхаарна уу!

  • Бусад оюутнуудын хэлж ярьж буй зүйлийг анхааралтай сонсон тэд нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах
  • Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох хэрэгтэй.
  • Өөрийн санал үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийл
  • Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч соёлтойгоор тавих хэрэгтэй
  • Семинарын төгсгөлд авч хэлэлцсэн асуудлуудын эцсийн зөв хариултыг товч томъёолж байгаарай.

Ес. Нөөц хэрэглэгдэхүүн:

Оюутнууд багшийн олгосон мэдээллийг ашиглахаас гадна мэдээлэл харилцааны бүх сувгуудыг ашиглан мэдээ мэдээлэл цуглуулах, хөтөлбөрт заасан агуулгыг багшийн тусламжтайгаар бие дааж ном зохиолуудаас олж эзэмшинэ.

Арав. Оюутны үнэлгээ:

Оюутны мэдлэг чадварыг үнэлэн дүгнэхдээ “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн оюутныг үнэлж дүгнэх журмыг баримтална.

Хичээлийн ирцийг лекц семинарын хичээлд биеэр суусан цагаар тооцно.

Хичээлд оролцсон байдал, бие даасан ажлаар семинарт илтгэл мэдээлэл хийсэн, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, ажиглалт туршилт, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг тооцож үнэлнэ.

Улирлын явцад авах шалгалт, бүлгийн болон бие даасан ажлын тайлан зэргийг харгалзаж дүгнэнэ.

Үнэлгээнд нээлттэй бодитой байх зарчмыг баримтална.

Хичээлийн явцын шалгалт болон бие даалтын ажлын үнэлгээг цаг тухайд нь өгнө. Улирлын шалгалтыг тухайн хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын төвшингөөр үнэлж дүгнэнэ.

Үнэлгээ нийт 100 оноо байна.

Хичээлийн ирц: 20 оноо

Хичээлийн явц: 30 оноо

Бие даалтын ажил: 20 оноо

Улирлын шалгалт: 30 оноо

Арван нэг. Сэдэвчилсэн төлөвлөгөө

¹

Сэдэв

Цаг

32/32

1.

Ургамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх, судлах зүйл

Ургамлын ач холбогдол

2

2

2.

Ургамлын дотоод бүтэц /эсийн бүтэц, үүрэг/

Микроскопын бүтэц, эсийн эрхтэнцэрүүд

2

2

3.

Ургамлын эд /бүрэлдүүлэгч, бүрхүүл, үндсэн эд/

Хөвд хэлбэртний хүрээ, ойм хэлбэртний хүрээ

2

2

4.

Механик эд, дамжуулах эд, ялгаруулах эд

Нүцгэн үрт ургамлын хүрээ, Шилмүүстний баг

2

2

5.

Ургал эрхтэн түүний онцлог /үндэс/

Холтсон цэцэгтний дэд анги, баширтаны дэд анги

2

2

6.

Иш түүний хэлбэрүүд

Луулийн овог, эвэр модны баг, хусны баг

2

2

7.

Навч, түүний хэлбэр, бүтэц

 Далийн баг, хаварслын баг, нилийн баг

2

2

8.

Үржлийн эрхтэн /цэцэг/

Бургас, сухай, хулуу, цангицаг, жамба, халгайн баг

2

2

9.

Үр жимс, түүний хэлбэрүүд

Сүүт өвс, сэрдэг, үст хиг, саргайн баг

2

2

10.

Ургамлын үржил

Буурцагтаны баг, агч мод, сүлүү, маалингын овог

2

2

11.

Ургамлын ангилал, спорт доод ургамал

Шимтэглэй, Яшил, Усан үзмийн овог, Мялаахайн баг

2

2

12.

Спорт дээд ургамал

Ягаадай, Дэгдийн баг, Чисэнцэр, Сэдэргэнийн овог

2

2

13.

Үрт ургамал /нүцгэн үртэн/

Иршимбайн овог, Уруул цэцэгтний баг

2

2

14.

Далд үрт ургамал /Хос талт үрт ургамлын анги/

Гол гэсэртэн, Сараан, Хэрээ нүдний баг, Цэгрэмийн овог

2

2

15.

Нэг талт үрт ургамлын анги

Бормелийн, Намгалжин, Улалж, Биелэгтний овог, Далд модны баг

2

2

16.

Ургамлын биотехнологийн тухай ерөнхий ойлголт

Ургамал цуглуулж хатаамал хийх тухай

2

2

 

Арван хоёр. Хичээлийн агуулга:

Лекцийн хичээл

Сэдэв 1. Ургамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх, судлах зүйл. Ургамал судлалын хөгжил, түүний судлах зүйл, хэлбэр зүй, ургамлын ангилал, дотоод бүтэц, ургамлын физиологи, ургамлын газар зүй, геоботаник, байгаль ардын аж ахуйд ургамлын ач холбогдол

Сэдэв 2.Ургамлын дотоод бүтэц /эсийн бүтэц, үүрэг/. Эсийн орчин үеийн онолын тухай, эсийн бүрэлдэхүүн хэсэг болох эрхтэнцэрүүдийн тухай, митохондри, бөөм, хлоропласт, Гольджийн аппарат, Эндоплазмын тор, рибосом гэх мэт

Сэдэв 3.Ургамлын эд . бүрэлдүүлэх эд буюу меристем, бүрхүүл эд, механик эд, дамжуулах эд, үндсэн эд, ялгаруулах эдүүдийн тухай

Сэдэв 4.Механик эд, дамжуулах эд, ялгаруулах эд. Эдгээр эдүүдийн бүтэц, үүрэг

Сэдэв 5. Ургал эрхтэн түүний онцлог. Үндэс, түүний бүтэц ба гүйцэтгэх үүрэг, үндэсний хэлбэр дүрс, үндэсний систем, үндэсний дүрс хувирал, үндэсний анатомийн бүтэц

Сэдэв 6. Иш түүний хэлбэрүүд. Иш, мөчир түүний гүйцэтгэх үүрэг, хэлбэр дүрс, бүтэц, нахиа, иш, мөчрийн дүрс хувирал, ишэн дээрх навчны байрлал, ишийн хөдлөн огтлолын хэлбэр, ишний ургалтын ангилал, ишний дотоод бүтэц

Сэдэв 7. Навч, түүний хэлбэр, бүтэц. Навчны гүйцэтгэх үүрэг, фотосинтез, ургамлын фотосинтез, транспираци, ургамлын усны баланс, навчны хэлбэр, дүрс хувирал, навчны дотоод бүтэц, модны шилмүүсний дотоод бүтэц, навчны наслалт, уналт

Сэдэв 8. Үржлийн эрхтэн /цэцэг/. Цэцгийн хэлбэр дүрс, цэцгийн хөгжилт, цэцэглэхүй, тоос хүртэхүй, үр тогтолт, үр тогтолтын сонголт, цэцгийн хүйс хуваарилагдахуй, баг цэцэг

Сэдэв 9. Үр жимс, түүний хэлбэрүүд. Үрийн бүтэц, үр тогтохгүйгээр үр үүсэх тухай, үр жимсний тархах аргууд, үрийн ургах, түүнд хэрэглэгдэх нөхцлүүд, үр боловсролт, үр жимсний хэмжээ, ургамлын үржилт чанар, үр жимсний ач холбогдол, ургамлын аналоги, гомолог эрхтүүд

Сэдэв 10. Ургамлын үржил. Бэлэг бусын аргаар ургамал үржих нь, бэлгийн аргаар ургамал үржих, ургамлын вегататив үржил, бэлгийн ба бэлгийн бус үржлийн ээлжлэлт

Сэдэв 11. Ургамлын ангилал, спорт доод ургамал. Замаг, хөх ногоон замгийн хүрээ, цахиур замгийн хүрээ, улаан замгийн хүрээ, замгийн ач холбогдол, хүрэн замгийн хүрээ, шар ногоон замгийн хүрээ,  

Сэдэв 12. Спорт дээд ургамал. Дээд ургамлын гарал үүсэл, ерөнхий шинж, хөвд хэлбэртний хүрээ, элгэн хөвдийн анги, навчит хөвдийн анги, шивэрсний хүрээ, шивэрсний баг,матрын хумсны баг, шивлээгийн хүрээ, шивэрсний хүрээ, ойм хэлбэртний хүрээ

Сэдэв 13. Үрт ургамал /нүцгэн үртэн/. Нүцгэн үрт ургамлын хүрээ, нүцгэн үрт ургамлын үржил, шошгойтны баг, мөнгөн гүйлсний баг, шилмүүстний баг,

Сэдэв 14.Далд үрт ургамал /Хос талт үрт ургамлын анги/. Далд үрт ургамлын ерөнхий шинж, далд үрт ургамлын ангилал, хос талтан буюу замбагатнб дэд анги, холтсон цэцэгтний дэд анги,

Сэдэв 15. Нэг талт үрт ургамлын анги. Нэг талт ургамлын ерөнхий шинж, үржил хөгжил, сарааны анги, хэрээ нүдний багү, биелэгтний баг, хэрээ нүдний баг, дал модны баг, улалжийн баг

Сэдэв 16. Ургамлын биотехнологийн тухай ерөнхий ойлголт

Биологийн обьектийг технологитой хослуулан үйлдвэрлэл явуулах боломжийн тухай. Энэ хичээлээр ургамлыг биотехнологийн аргаар хэрхэн яаж богино хугацаанд, улирал цаг уураас хамаарахгүйгээр, бага зардлаар ургуулж болох тухай.

Семинарын хичээл:

Сэдэв 1. Ургамлын ач холбогдол. Ургамлын фотосинтез хооллолт бусад организмд үзүүлэх нөлөө

Сэдэв 2. Микроскопын бүтэц, эсийн эрхтэнцэрүүд. Микроскопын тухай ойлголт, хэн гэдэг эрдэмтэн нээсэн, хэрхэн яаж ашигладаг. Амьтан ургамлын эсийн ялгааг судалж, ургамлыг эсийг микроскопоор харах

Сэдэв 3. Хөвд хэлбэртний хүрээ, ойм хэлбэртний хүрээ. Хөвд, ойм хэлбэртний хүрээний онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 4. Нүцгэн үрт ургамлын хүрээ, Шилмүүстний баг. Шилмүүст модны амьдралын онцлог, шилмүүстний модны ялгаа, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 5. Холтсон цэцэгтний дэд анги, баширтаны дэд анги. Эдгээр ангийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 6. Иш түүний хэлбэрүүд. Иш, мөчир түүний гүйцэтгэх үүрэг, хэлбэр дүрс, бүтэц, нахиа, иш, мөчрийн дүрс хувирал, ишэн дээрх навчны байрлал, ишийн хөдлөн огтлолын хэлбэр, ишний ургалтын ангилал, ишний дотоод бүтэц

Сэдэв 7. Далийн баг, хаварслын баг, нилийн баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 8. Бургас, сухай, хулуу, цангицаг, жамба, халгайн баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

 

Сэдэв 9. Сүүт өвс, сэрдэг, үст хиг, саргайн баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 10. Буурцагтаны баг, агч мод, сүлүү, маалингын овог. Эдгээр овгийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 11. Шимтэглэй, Яшил, Усан үзмийн овог, Мялаахайн баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 12.  Ягаадай, Дэгдийн баг, Чисэнцэр, Сэдэргэнийн овог. Эдгээр овгийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 13. Иршимбайн овог, Уруул цэцэгтний баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 14.  Гол гэсэртэн, Сараан, Хэрээ нүдний баг, Цэгрэмийн овог. Эдгээр овгийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 15. Бормелийн, Намгалжин, Улалж, Биелэгтний овог, Далд модны баг. Эдгээр багийн ургамлуудын амьдралын онцлог шинж, үржил хөгжил, хооллолт

Сэдэв 16. Ургамал цуглуулж хатаамал хийх тухай.  

 

Арван нэг. Ашиглах материал

1.    Д.Тэмүүлэн ба бусад “Биологи” УБ 2008

  1. Г.Балдандорж, Ш.Даариймаа, П.Ариунсүрэн, Н.Саруул “Ургамал судлалын сурах” УБ 2008 он
  2. М.Ургамал, Д.Магсар, Б.Сангидорж “Ургамал судлал” УБ 2000он
  3. Ц.Цэндээхүү, Ж.Сүхдолгор Б.Энхмөнх “Ургамлын физиологи”  УБ 2002 он
  4. Н.Өлзийхутаг “Монгол орны ургамлын аймгийн тойм” УБ 1986 он
  5. Ц.Жамсран, Ч.Санчир, Н.Өлзийхутаг “Ургамал таних бичиг” УБ 1975 он

 

Ангилал : Хөтөлбөр | Нийтэлсэн : Dochka | Уншсан (3545) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. byambaa :
    2014-02-16 19:32

    hunii bieiin anatomi taldaa sn oruulj ugwul yasiimbee howor yumaa arai iluu delgerengu bwl zugr bnaaa

  2. oogii :
    2012-12-17 15:39

    urgamliin talaar iluu tulhuu oruulj ogoch

  3. boloroo :
    2012-11-09 21:01

    yg heregtei medeelel bsangui johon shinechilmeer sanagdlaa

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл